Хувцсаа удаан эдэлье гэвэл..
2012-10-09,18:25
Та бид гоё сайхан хувцас өмсөх дуртай байдаг шүү дээ.
-Хар материалаар хийсэн өнгөө алдсан хувцсыг хар кофегоор өнгө оруулж болно. Тоосыг нь сайтар цэвэрлээд шаарыг нь шүүсэн өтгөн хар кофегоор арчина.
-Хувцсан дээр толбо болсон даруй толбо арилгах бодисгүй бол давсаар болгоомжтой үрэх хэрэгтэй. Толбо бүрэн арилтал давсаа хэд дахин солино.
-Ноосон цамцанд суусан хөлсний толбыг хоолны давсны чанасан уусмалд чийглэсэн алчуураар арчиж цэвэрлэнэ. Толбо бүрэн сайн арилахгүй үед спиртээр арчих хэрэгтэй.
-Торго, ноосон эдлэлд уруулын будгаас тогтсон толбыг цэвэр спиртээр арчиж арилгана
-Хөвөн даавуугаар хийсэн даашинзан дээрх жимсний архины толбыг буцалсан сүүгээр арчиж арилгана.
-Жимс, жимсний архины шинэхэн толбыг давс үйрүүлж, дараа нь савантай бүлээн усаар угааж арилгана.
-Зуны улиралд өмсөх хувцсыг хар бараан өнгөөр хийвэл нарны гэрлийн нөлөөгөөр өнгө нь амархан ганддаг.
-Нэхмэл хувцсыг мөртэй өлгүүрт өлгөх хэрэггүй, сунаж хэлбэрээ алддаг. Харин гялгар уутанд хийж хадгалсан нь дээр.
-Оёдлын машинаар резинтэй зүйл оёхдоо лаагаар зураас гаргавал хялбар болно.
-Маш нимгэн эдээр юм оёхдоо доор нь цаас хийгээд оёвол сайн.